
Оны шилдэг залуу дизайнер
Оны шилдэг залуу дизайнераар “Бэсс тайлор”-ын Б.Биндэръяа, Х.Цэрэнлхагва нар тодорч, амралт чөлөөт хувцасны шилдэг загвараар “Шилмэл загвар”-ын дизайнер Д.Овдогмид шалгарсан юм. Өдөр тутмын шилдэг загвараар “Шилмэл загвар”-ын дизайнер И.Урангоо, шилдэг vндэсний хувцсаар Монголжингоо сургуулийн дизайнер Ч.Ганчимэг тодорлоо. Шилдэг гоёлын хувцасыг урласан загвар зохион бvтээгчээр “Шинэ зам” ТББ-ын Шийлэгмаа шалгарсан. Харин шилдгийн шилдэг буюу гран-пригийн эзнээр “Алтай кашмер” ХХК-ийн дизайнер Б.Туяа шалгарсан юм. Б.Туяа нь энэ салбартаа зургаа дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд “Гоёл” наадамд дөрөв дэх удаагаа оролцож байгаа туршлагатай дизайнеруудын нэг. Загвар өмсөгчдөөс тусгай байрын шагналыг Д.Уранзул, дэд байрт П.Болортуяа шалгарсан. Энэ жилийн шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр н.Далай, шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Б.Гэрэлчулуун нар тодорлоо. Загвар өмсөгч Б.Гэрэлчулууныг МVОНРТ-ээр гарсан “Тусгай салаа” киноны Номингийн дvрээр хvмvvс андахгvй. Харин “Гоёл-2011″ наадмын топ моделиор “Miss World 2006″ бvх дэлхийн сайхан бvсгvй шалгаруулах тэмцээний авъяаслаг миссээр шалгарч байсан загвар өмсөгч Э.Сэлэнгэ шалгарсан юм. Загвар өмсөгч, топ модель, чамгvй жvжигчин тэрээр “Гоёл-2011″ наадмын 12 дахь топ моделиор шалгарч байгаа нь энэ юм. “Гоёл-2011″ наадамд топ моделиуд ч өргөнөөр оролцсон. Toп модель Д.Пvрэвсvрэн, Х.Ундраа, Г.Уранцэцэг, О.Уянга, Ч.Уранбилэг нар хvрэлцэн ирж тус наадамд оролцсон юм. Наадмын төгсгөлд гран-пригийн эзэн, дизайнер Б.Туяа, отгон топ модель Э.Сэлэнгэ нар тайзнаас бэхэлсэн цагираган дээр суун бууж ирснээр энэ удаагийн “Гоёл” наадам өндөрлөв. Б.Сэлэнгэ http://olloo.mn/ “Гоёл” гоё болж өнгөрлөө 12 сар 21, 2010 designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2011” наадам амжилттай болж өнгөрлөө. Хувцас загварын ертөнцийн шилдгийн шилдгүүдийг тодруулдаг наадмыг уламжлал ёсоор Монголын шилдэг 10 компанийн нэг “UFC” групп ивээн тэтгэсэн байна. Хоёр өдрийн турш үргэлжилсэн наадам Соёлын төв өргөөнд боллоо. Соёлын төв өргөө рүү дөнгөж ороход Чингис хааны сүрлэг дүр зураг угтан авсан нь хэн бүхний бахархалыг төрүүлж байлаа. Наадмын оролцогчдод болон ирсэн зочдыг “Силвер Чингис” хийсэн амтат коктейлээр дайлж байсан нь аргагүй л хүмүүсийн сэтгэлд нийцсэн үйл ажиллагаануудын нэг байсан юм. Энэ жилийн “Гоёл” наадамд Монголын шилдэг загвар зохион бүтээгчид, шилдэг 50 загвар өмсөгч болон Солонгос, Япон, Тайландын загварын ертөнцийн төлөөлөл урилгаар оролцсоноороо онцлог байсан. Тайзнаа Монголын шилдгийн шилдэг загвар өмсөгчид болох топ модель Д.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг, Х.Ундраа, Ч.Уранбилэг нар ээлж дараалан гарч ирэн тайзыг жинхэнэ утгаар нь чимж байв. Ирэх жилийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл” наадмын шилдгийн шилдгийг тодруулах торгон мөчийг загвар зохион бүтээгч, загвар өмсөгчид төдийгүй үзэгч олон ч сэтгэл догдлон хүлээсэн. “Гоёл” наадмын хүндэт өргөмжлөлийн эздээр Японы загвар зохион бүтээгч Аюүми Сүфү, Солонгосын загвар зохион бүтээгч Жон Хи Сүг, Тайландын супер модель Прайм Картин нар шалгарсан юм. Харин ерөнхий ивээн тэтгэгч “UFC” группын Ерөнхий захирал О.Амартүвшин Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан “Шилмэл загвар” ХХК-ийн загвар зохион бүтээгч н.Урангоод шагналыг нь гардуулсан. Өнөө жилийн “Гоёл” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр загвар өмсөгч н.Мөнхдалай, шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр загвар өмсөгч Б.Гэрэлчулуун, топ моделиор загвар өмсөгч Э.Сэлэнгэ нар тус тус шалгарлаа.